Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнээ орхилоо

Өчигдрийн барилдаанаас эхлэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнийг орхив.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнээ орхилоо
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнээ орхилоо. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод болж байна. Өнөөдөр тав дахь өдрийн барилдаан болно.

Өчигдрийн барилдаанаас эхлэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнийг орхив.

Жюүрёогийн зүүн жигүүрийн наймдугаарт эрэмбэтэй Тэрүнофүжи эхний гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа авч чадаагүй байсан юм. Тэгвэл зүүн өвдөгний гэмтлийн улмаас зуны тэмцээнийг үргэлжлүүлж чадахааргүй болжээ.

Хэрэв тэр энэ тэмцээнд дахин барилдахгүй бол макүшитад унах магадлалтай болж байна. Озэки байсан бөх макүшитад барилдаж байсан тохиолдол сүмогийн түүхэнд байдаггүй аж.

Тэрүнофүжи өнгөрөгч гуравдугаар сард башёг гэмтлийн улмаас өнжсөн билээ.

Хуваалцах