Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Тэшүүрийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ

Уг хориотой холбогдуулан Хандгайтад болох тэшүүрийн зарим тэмцээний тов цуцлагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэшүүрийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ
Тэшүүрийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд болох спортын тэмцээн уралдааныг түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ.

Уг хориотой холбогдуулан Хандгайтад болох тэшүүрийн зарим тэмцээний тов цуцлагдсан юм.

Энэ сард зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан тэшүүрийн тэмцээний хуваарь гарчээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлөөр хүүхдийн өвлийн наадам болон Бүх ард түмний өвлийн спартакиад болно.

ХУВААРЬ:

  • Гуравдугаар сарын 1-3. Хүүхдийн өвлийн наадам

  • Гуравдугаар сарын 11-13. Бүх ард түмний өвлийн спартакиад /гүйлтийн тэшүүр болон шорт-трекийн төрөл/.

Хуваалцах