Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Tesla" автомашин нийлүүлэтээр дээд амжилт тогтоожээ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч АНУ-ын "Tesla" компанийн эхний улирлын тайлан гарсаныг Ройтерс агентлаг дамжуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Tesla"  автомашин нийлүүлэтээр дээд амжилт тогтоожээ
"Tesla" автомашин нийлүүлэтээр дээд амжилт тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч АНУ-ын "Tesla" компанийн эхний улирлын тайлан гарсаныг Ройтерс агентлаг дамжуулж байна. Тус тайланд дурдсанаар 2017 оны эхний улиралд нийт 25 мянган автомашин нийлүүлж, улирлын дээд амжилт тогтоогоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69 хувиар өссөн дүн юм.

Нэгдүгээр улиралд, нийт зах зээлд нийлүүлсэн автомашинуудын 13450 ширхэг нь "S" загварын седан, харин үлдсэн 11550 нь "Х" загварын спорт автомашин байсан байна. "Tesla"-гийн хувьд, өнгөрөгч оны 4 дүгээр улирлын тайланд, нийлүүлэлт 9,4 хувиар буурсан байна. Учир нь, богино хугацааны үйлдвэрлэлийн саатал гарсантай холбон тайлбарласан байна. Энэ тайлантай холбоотойгоор, дэлхийн үнэт цаасны зах зээл дээр "Tesla"-гийн хувьцаа ч өсчээ.

"NASDAQ"-ийн хөрөнгийн бирж дээр, "Tesla"-гийн хувьцаа өнгөрөгч Баасан гарагт 278 доллар 38 цент хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Түүнчлан, БНХАУ-ын Тенсент Холдинг Лимитед компани өнгөрсөн долоо хоногт "Tesla"-гийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг 1,8 тэрбум америк доллараар худалдан авсан байна.

Одоогийн байдлаар, "Tesla" нь компани энэ оны сүүлээр, АНУ-ын зах зээлд өргөн хэрэглээний 3 дахь загварын шинэ автомашинаа зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа. "Tesla" компани 2017 оны эхний хагаст энэ 2 загварын 50 мянган автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм.

Хуваалцах