Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тесла компани Шанхайд автомашины үйлдвэрээ нээнэ

Илон Маскийн Тесла Инк компани Хятадын Шанхай хотноо автомашины хаа үйлдвэрийг нээхээр тохиролцсон талаар Ассошэйтэд пресс мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тесла компани Шанхайд автомашины үйлдвэрээ нээнэ
Тесла компани Шанхайд автомашины үйлдвэрээ нээнэ. Зураг: МҮОНРТ

Илон Маскийн Тесла Инк компани Хятадын Шанхай хотноо автомашины хаа үйлдвэрийг нээхээр тохиролцсон талаар Ассошэйтэд пресс мэдээллээ. Харин Илон Маск өөрийн Твиттер дэх хуудсандаа энэ оны эцэс гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулахаа мэдэгдсэн байна. Теслагийнхан Шанхай дахь үйлдвэртээ эхний ээлжид "Модел 3" загварын суудлын тэрэг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний дараа одоогоор нэрийг нь тодорхойлоогүй байгаа шинэ загварын машинаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Тесла өнгөрсөн оны зун л Хятадад үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ үйлдвэрээ "Гигафактори 3" гэж нэрлэхээ ч мэдэгдсэн. Хэдийгээр АНУ Хятадын хооронд худалдааны дайн үүсч импортын гаалийн татвараа харилцан нэмж байсан ч энэ талын яриа хэлэлцээг Хятадын талтай хийж тохиролцоонд хүрч чаджээ.

Теслагийнхан Хятадын том зах зээлд гарахын тулд Шанхай хотод дундаж үнэтэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Хятадын талаас энэ үйлдвэр барихад нь зориулж Шанхай хотын зүүн өмнөд нутгийн Линьган тойрогт 84 га газар хуваарилж өгсөн аж. Теслагийнхний хувьд Хятадын зах зээлд ЖенералМоторс, Волксваген, Ниссан зэрэг цахилгаан автомашинуудын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд сануулж байна.

Хуваалцах