Тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай
Ирэх жил гэхэд тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болж, 76 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн байна.
Мэдээллийн алба

Ирэх жил гэхэд тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болж, 76 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн байна. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх, тэр дундаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байна гэж өнөөдөр болсон “Тэтгэвэрийн шинэчлэл” хэлэлцүүлгийн үеэр албаны хүн онцоллоо. Энэ талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны газрын дарга Л.Мөнхзул ярьж байна.
Түүнчлэн өчигдрийн засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн баримт бичгийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. “Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл, үр дагавар” сэдвээр бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөө орой 18:00 цагаас нэвтрэх МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.


















