Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

The Hu хамтлаг Европ болон Англид хийх аялал тоглолтынхоо үеэр эх орноо сурталчилна

The Hu хамтлагийн Европ болон Англи улсад хийх аялал тоглолтынхоо үеэр “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
The Hu хамтлаг Европ болон Англид хийх аялал тоглолтынхоо үеэр эх орноо сурталчилна
The Hu хамтлаг Европ болон Англид хийх аялал тоглолтынхоо үеэр эх орноо сурталчилна. Зураг: МҮОНРТ

The Hu хамтлагийн Европ болон Англи улсад хийх аялал тоглолтынхоо үеэр “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах болжээ.

Хүннү рок урсгалыг дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Хамтлагийн продюсер Б.Дашдондог "Уг санал боломжтой бөгөөд менежментийн багтаа уламжилъя" гэсэн байна.Мөн гадны улс орнуудаас Монголд ирж буй The Hu хамтлагийн фенүүдэд зориулж хамтлагийн нэрэмжит соёлын бүтээн байгуулалт хийх, үүгээр дамжуулж аялал жуулчлалын бүс бий болгохоор төлөвлөлт хийж байна.Энэ ажилд БОАЖЯ-наас бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсчээ.

Хуваалцах