"The Hu" хамтлагийн залуус хүнд метал рок хөгжмийн фестивальд оролцоно
"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
Мэдээллийн алба

"The Hu" хамтлагийн залуус ирэх зургаадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно. Тэд Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.
"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.


















