Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"The Shining" киноны дараагийн анги 2020 онд нээлтээ хийнэ

"Doctor Sleep" бүтээл ирэх оны арваннэгдүгээр сарын 8-нд кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"The Shining" киноны дараагийн анги 2020 онд нээлтээ хийнэ
"The Shining" киноны дараагийн анги 2020 онд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" аймшгийн кино 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудаас нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Тэгвэл тус киноны дараагийн ангийн зураг авалт хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 6-нд нээлтээ товлосон. Үүнээс гадна түүний зохиолоос сэдэвлэн домогт найруулагч Стэнли Кубрикийн бүтээсэн "The Shining" буюу “Гялбаа” киноны үргэлжлэл "Doctor Sleep" бүтээл ирэх оны арваннэгдүгээр сарын 8-нд кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ.

Хуваалцах