Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Болормаа Г.Хайдав гуайн саналаас татгалзаж байжээ

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Болормаа Г.Хайдав гуайн саналаас татгалзаж байжээ
“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Болормаа Г.Хайдав гуайн саналаас татгалзаж байжээ. Зураг: МҮОНРТ

“The Voice of Mongolia” шоунд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдсэн билээ.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй аж.

Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг Монгол Улсын ардын жүжигчин Г.Хайдав гуай олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Харин А.Болормаа дуурийн дуулаач болох сонирхолгүй байсан учраас татгалзаж байжээ.

Хуваалцах