“Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглоно
УДБЭТ шинэ улирлын эхний буюу энэ сарыг симфони найрал хөгжмийн сар болгожээ. Иймд энэ сард “Намрын аялгуу” сонгодог концертыг тоглох гэж байна.
Мэдээллийн алба

УДБЭТ шинэ улирлын эхний буюу энэ сарыг симфони найрал хөгжмийн сар болгожээ. Иймд энэ сард “Намрын аялгуу” сонгодог концертыг тоглох гэж байна.
Уг тоглолтонд театрын симфони найрал хөгжим ХБНГУ-ын нэрт хөгжмийн зохиолч Г.Ф Телеманы нарийн бүрээнд зориулсан соната, Рихард Штраусын “Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглох гэж байна.
Мөн Польшийн нэртэй хөгжимчин Игорь Цецохо хүрэлцэн ирж Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан сонатаг гоцлон тоглох бөгөөд театраас зохион байгуулж байгаа “Шилдэг цөөхүүл ба гоцлол хөгжмийн уралдаан”-ы шагналтнууд шилдэг бүтээлийн дээжсээсээ толилуулах юм.
Тоглолт энэ сарын 18-нд болно.


















