Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Точиношин өнөөдөр озэки цолоо гардсан бол ирэх долоо хоногт төрийн шагнал гардана

30 насандаа озэки болсон Точиношин энэ оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн юм. Тэрбээр ирэх долоо хоногт нутагтаа очих аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Точиношин өнөөдөр озэки цолоо гардсан бол ирэх долоо хоногт төрийн шагнал гардана
Точиношин өнөөдөр озэки цолоо гардсан бол ирэх долоо хоногт төрийн шагнал гардана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлсэн Гүржийн бөх Точиношинд озэки (арслан) цол олгохоор болсон билээ. Түүнд шинэ цол олгох арга хэмжээ өнөөдөр болж байна.

Точиношинийг сүмод амжилт гаргаж эхэлснээс хойш Гүржид сүмог үзэх нь их болжээ. Эх орныхоо нэрийг Японд гаргаж буй түүнийг ард иргэд нь бахархалтайгаар хүлээж байгаа аж. Гүржийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили түүнд Төрийн шагнал хүртээхээр болсон байна.

30 насандаа озэки болсон Точиношин энэ оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн юм. Тэрбээр ирэх долоо хоногт нутагтаа очих аж.

Хуваалцах