Тод манлай, манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч эхэлжээ
Ингэхдээ нийслэл, аймаг, дүүрэг, сумын морин спорт уяачдын салбар хорооны тодорхойлолт, түрүүлж, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарыг хамтад нь ирүүлэх шаардлагатай гэнэ.
Мэдээллийн алба

Хүлэг сайн морьдоо улс, бүсийн наадамд олон удаа түрүүлж, айрагдуулсан уяачдад сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын тод манлай, манлай, алдарт уяач цол олгодог уламжлалтай.
Иймд улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг хүртэж “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг ММСУХ хүлээн авч эхэлжээ.