Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ
Хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхилаа.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан болж өндөрлөлөө. Хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхилаа. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор даага, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага, айргийн тавд Өмнөговь аймгийн Б.Бадраагийн зээрд даага хурдаллаа.


















