Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тодорхой шалтгаанаар сургуулиасаа чөлөө авсан ажил хайгчдын тоо нэмэгджээ

Тодорхой шалтгааны улмаас сургуулиасаа жил болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан ажил хайгчдын тоо эрс нэмэгджээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тодорхой шалтгаанаар сургуулиасаа чөлөө авсан ажил хайгчдын тоо нэмэгджээ
Тодорхой шалтгаанаар сургуулиасаа чөлөө авсан ажил хайгчдын тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Тодорхой шалтгааны улмаас сургуулиасаа жил болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан ажил хайгчдын тоо эрс нэмэгджээ.

Өнгөрсөн 7 хоног л гэхэд 80 ажил хайгч байнгын ажил хайж бүртгүүлснээс 42 нь буюу 52.5 хувь нь чөлөө авсан оюутнууд байлаа. Тэдний олонх нь сургалтын төлбөрөө төлөх боломжгүй болсон учраас чөлөө авч энэ хугацаандаа ажил хийж мөнгө олох хүсэлтэй байна.

Гэвч тодорхой мэргэжил, ажлын туршлагагүй учраас ажилд зуучлахад хүндрэлтэй байгаа ч Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн зуучлалын мэргэжилтнүүд хичээн ажилласаар байна.

Хуваалцах