Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолт талбайн эздийн үнэмлэхүй ялалтаар төгсөв

Ялагч багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон холбох чиглэлийн хамгаалагч Стефен Карри 51 оноо авсан гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглолт талбайн эздийн үнэмлэхүй ялалтаар төгсөв
Тоглолт талбайн эздийн үнэмлэхүй ялалтаар төгсөв. Зураг: МҮОНРТ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын аварга шалгаруулыах тэмцээний ээлжит өдөр өндөрлөжээ.

“Голден Стэйт Уорриорс” баг талбай дээрээ “Вашингтон Визардс”-ыг хожив. Тоглолт талбайн эздийн үнэмлэхүй ялалтаар буюу 144:122-оор төгсөв.

Ялагч багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон холбох чиглэлийн хамгаалагч Стефен Карри 51 оноо авсан гэнэ.

“Голден Стэйт” багийн өөр нэг тэргүүн тоглогч Кэвин Дюрэнт 30 оноо авчээ. Харин зочин багийн Брэдли Бил 23 оноо авсан аж.

Хуваалцах