Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолтын өмнө: Умард Ирланд-Швейцарь

ДАШТ-ий эрхийн төлөө Умард Ирландын шигшээ баг талбайдаа Швейцарийн багийг хүлээн аван тоглох гэж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглолтын өмнө: Умард Ирланд-Швейцарь
Тоглолтын өмнө: Умард Ирланд-Швейцарь. Зураг: МҮОНРТ

Энэ өдөр мөн Умард Ирландын шигшээ баг талбайдаа Швейцарийн багийг хүлээн аван тоглох гэж байна. Багуудын эхний тоглолт өнөөдөр болох бол хариу тоглолт Швейцарийн Базель хотноо энэ сарын 12-ны өдөр болно. Майкл О”Нейлл дасгалжуулагчтай Умард Ирландын баг Европын бүсийн сонгон шалгаруулалтын “С” хэсэгт багтаж, 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийг удаалж, 2-р байрт эрэмбэлэгдсэн.

ОУХБХ-ноос гагадаг дэлхийн чансааны 129-р байрт бичигдэж байсан Умард Ирландын баг өнгөрсөн жилийн ЕАШТ-д оролцож, дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад хэсгийн 2-р байрт жагссанаар дэлхийн чансаанд 109 байр урагшилж, 20-р байрт бичигдэж эхлээд байна. 1986 оноос Мексикийн дэлхийн аваргаас хойш ДАШТ-д оролцож чадаагүй байгаа Умард Ирландчууд дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн ноён оргил болсон томоохон тэмцээнд оролцох эрхээ авахад одоо ганцхан даваа үлдээд байна.

Плэй-оффт өрсөлдөхөөр болсон 8 багийн сугалаа ёсоор Умард Ирландын багтай Швейцарьчууд өрсөлдөнө. Швейцарийн баг тэмцээний “С” хэсэгт багтаж, Португалийн шигшээ багтай адил 10 тоглолтод 9 хожсон амжилтыг үзүүлсэн ч гоолын зөрүүгээрээ 2016 оны Европын аварга Португалчууд хэсгээ тэргүүлж, Швейцарийн баг тун харамсалтай байдлаар 2-р байрт шалгарсан. Швейцарийн баг одоогоор дэлхийн чансааны 11-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь энэ улсын шигшээ багийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэдний хувьд өнгөрсөн 2014 оны дэлхийн аваргад эрхээ аван оролцон хэсгээсээ гарч, улмаар шөвгийн 16-н шатанд Аргентиний багт нэмэлт цагт хожигдож байсан билээ.

Хуваалцах