Тойрог зам дахь сансрын хогийг зайлуулах япончуудын эхний оролдлого бүтэлгүйтлээ
Тойрог зам дэх сансрын хогийг зайлуулах Японы нисэгчгүй ачаа тээврийн Конотори 6 онгоцны эхний оролдлого бүтэлгүйтжээ. Үүний өмнө сансрын хогийг зайлуулах туршилтыг өнгөрсөн 28 нд хийсэн ч мөн л бүтэлгүйтсэн юм.
Мэдээллийн алба

Тойрог зам дэх сансрын хогийг зайлуулах Японы нисэгчгүй ачаа тээврийн "Конотори 6" онгоцны эхний оролдлого бүтэлгүйтжээ. Үүний өмнө сансрын хогийг зайлуулах туршилтыг өнгөрсөн 28 нд хийсэн ч мөн л бүтэлгүйтсэн юм. Японы "Коноторо 6" хөлөг өнгөрсөн оны сүүлчээр Олон улсын сансрын станцад очсон юм. Тус станцаас амжилттай салгагдсан хэдий ч 700 метрийн урттай цахилгаан цэнэг бүхий утсаа бүрэн гаргаж чадаагүй байна.
Энэ утас нь дэлхийн соронзон орны нөлөөгөөр сансрын хөлөгт агаар мандалд гарч, орж, зогсох боломжийг ч бүрдүүлж өгөх ёстой юм байна. Сансрын хогийг цэвэрлэх дараачийн оролдлогыг ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөсөн. Хэрэв энэ туршилт амжилттай болж чадвал Японы сансрын уудмыг судлах агентлагийнхан ийм төхөөрөмжийг 800-1400 км-ийн өндөрт ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Энд сансрын хог илүү их байдаг байна. НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар манай гараг дээр нийт 5 мянган тонн жин хүрэх 300-аад мянган сансрын хог эргэлдэж байдаг байна. Түүнчлэн тэдгээрийн 18 мянга нь 10 см-ийн диаметртэй байдаг болохыг тогтоож чаджээ.


















