Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд Хөлөнбуйрт болно

Нийтдээ 20 гаруй багийн төлөөлөл болсон эдгээр тамирчин цагтай төрлөөр өрсөлдөх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд Хөлөнбуйрт болно
Тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд Хөлөнбуйрт болно. Зураг: МҮОНРТ

Оффрөүд ангилалын олон улсын тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод болно.

Энэ талаар өнгөрөгч бямба гарагт албаны эх сурвалжууд мэдээллэсэн байна. Уг уралдаанд оролцохоор бартаат замын машин сонирхогч 120 гаруй хүн бүртгүүлээд байгаа гэнэ.

Нийтдээ 20 гаруй багийн төлөөлөл болсон эдгээр тамирчин цагтай төрлөөр өрсөлдөх аж.

Уг уралдаан болох талбай нь 10 га бөгөөд уралдааны тойрог бүр гурван км үргэлжилэхээр зохион байгуулалттай юм байна.

Мөн зохион байгуулагчдын тооцоолж буйгаар 10 мянга гаруй үзэгч ирж уг тэмцээнийг үзэж сонирхох төлөвтэй байгаа гэнэ.

Уг уралдаан нь Хөлөнбуйр хотын цасны баяр хэмээх цогц арга хэмжээний нэг хэсэг болж зохиогдож байгаагаас гадна -20 хэмийн хүйтэнд болох юм байна.

Хуваалцах