“Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх жинг тодруулжээ
Өчигдөр Парист болсон UWW-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ийм шийдвэрт хүрсэн тухай Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч, UWW-ийн дэд ерөнхийлөгч М.Мамиашвили мэдээлжээ.
Мэдээллийн алба

UWW буюу Дэлхийн бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх жинг тодруулжээ. Сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-д олимпийн аваргын төлөө хүч үзнэ.
Өчигдөр Парист болсон UWW-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ийм шийдвэрт хүрсэн тухай Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч, UWW-ийн дэд ерөнхийлөгч М.Мамиашвили мэдээлжээ.
Харин чөлөөт бөхийн жинг дахин хэлэлцэхээр болсон байна.


















