Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиод "Харри Поттер"-н ертөнцийг тэр чигт нь мэдрэх боломжтой байгууламж нээгдэнэ

Уг барилгын хэмжээ нь 30 мянга орчим метр квадрат бөгөөд "Харри Поттер"-ын хувьд дэлхийн хамгийн том доторх байгууламж гэдгээрээ олны анхаарлыг татаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиод "Харри Поттер"-н ертөнцийг тэр чигт нь мэдрэх боломжтой байгууламж нээгдэнэ
Токиод "Харри Поттер"-н ертөнцийг тэр чигт нь мэдрэх боломжтой байгууламж нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын нийслэл Токио хотод "Харри Поттер"-н ертөнцийг тэр чигт нь мэдрэх боломжтой байгууламж ирэх зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийнэ.

Уг барилгын хэмжээ нь 30 мянга орчим метр квадрат бөгөөд "Харри Поттер"-ын хувьд дэлхийн хамгийн том доторх байгууламж гэдгээрээ олны анхаарлыг татаж байна.

Кинонд гардаг үзэгдлүүдийг бодитоор бий болгохоос гадна талбайг тойрон зугаалах, яг л гол дүрийн баатруудтай адил шүүрэн дээр сууж тэнгэрийг тойрон нисэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг авах боломжтой орчныг бүрдүүлсэн гэж онцолжээ.

Жуулчдыг татахын тулд ид шидийн хоол, уух зүйлсийн цэсийг боловсруулж, дэлгүүрүүдийг тохижуулах чиглэлээр нутгийн иргэд, худалдааны гудамжуудтай хамтран ажиллах гэнэ.

Хуваалцах