Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн “Их дуулга”-д манай 20 жүдоч барилдана

Японы нийслэл Токио хотод “Их дуулга” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн “Их дуулга”-д  манай 20 жүдоч барилдана
Токиогийн “Их дуулга”-д манай 20 жүдоч барилдана. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод “Их дуулга” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно. “Их дуулга”-д 48 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглохоор болсон байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох юм байна.

Хуваалцах