Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Токиогийн олимпийн наадмын шүүлтэд шинэ технологи ашиглана

Японы электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Фужицү компани Токиогийн олимпийн наадамд зориулж Ай хэмээх технологи зохион бүтээснээ танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн олимпийн наадмын шүүлтэд шинэ технологи ашиглана
Токиогийн олимпийн наадмын шүүлтэд шинэ технологи ашиглана. Зураг: МҮОНРТ

Японы электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Фужицү компани Токиогийн олимпийн наадамд зориулж Ай хэмээх технологи зохион бүтээснээ танилцууллаа. Тухайн тэмцээнийг шүүж байгаа шүүгч мөш өндөр анхааралтай хандах хэрэгтэй болдог, гэвч тэр бүр тэмцээнд оролцож байгаа хүний хөдөлгөөнийг тогтоож харж, шүүхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Фүжицү компаниас Ай технологио гимнастикийн тэмцээний төрөлд түлхүү ашиглахаар төлөвлөн, ажиллаж байна. Энэхүү Ай технологийн 3D мэдрэгч лазер нь 2,3 сая удаа цацраг ялгаруулж, тухайн хүний биеийн хөдөлгөөнийг бүрэн дэлгэцэнд харуулах юм.

Түүнчлэн энэхүү хиймэл оюун ухаант Ай технологи нь онооны стандарт болон, оноо шалгах системийг ч агуулж байгаа юм. Фужицү компанийн лабораторын захирлын хэлж байгаагаар, энэхүү шинэ технологийг 2020 оны зуны 32 дахь удаагийн олимпийн наадамд ашиглах боломжтой гэдгийг дурдаад, бидний хэрэгжүүлж байгаа энэхүү технологи нь шүүлтийг үнэн зөв явуулах, түүнийг өндөр түвшинд хүргэхэд бас нэг алхам ойртоно хэмээн хэлж байгаа юм. Харин Тошиба компани регбигийн тэмцээнд хиймэл оюун ухааныг ашиглах тенологи зохион бүтээж байна.

Хуваалцах