Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, ханиаднаас сэргийлэхийн тулд иргэд юу хийх вэ?

Жилийн 12 дугаар сараас дараа оны 1-4 дүгээр саруудад томуу, томуу төст өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдгыг судлаж тогтоожээ. Иймээс энэ хугацаанд томуу ханиадаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг амьдралын дадал, хэвшил болгож хэвшүүлэхийг зөвлөж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Томуу, ханиаднаас сэргийлэхийн тулд иргэд юу хийх вэ?
Томуу, ханиаднаас сэргийлэхийн тулд иргэд юу хийх вэ?. Зураг: МҮОНРТ

Жилийн 12 дугаар сараас дараа оны 1-4 дүгээр саруудад томуу, томуу төст өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдгыг судлаж тогтоожээ. Иймээс энэ хугацаанд томуу ханиадаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг амьдралын дадал, хэвшил болгож хэвшүүлэхийг зөвлөж байна.

·Гэр, сууц, ангитанхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (18o-22o)байлгах.

·Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,

·Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,

·Халуун цай, унд ахиухан уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.

·Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.

·Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур,сальфетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй

·Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.

·Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.

·Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.

·Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.

·Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх

·Тамхи, архи, мансууруулах, антибиотикэм бодис хэрэглэхгүй байх.

·Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м )илэрвэл эрүүл мэндийн төв (өрх, сумын эмнэлэг)-дмэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.

·Ханиад томуугаар өвдсөн бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа эмчид болон ойр дотны хүмүүс, ажил, сургууль, цэцэрлэгт мэдэгдэх.

·Ханиад томууны улмаас гэрээр эмчлүүлэх үедээ энэ зөвлөгөөг мөрдөх.

·Ханиад, томууны үед сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж авах, отроор яваабуюу явуул хүн бол аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.

Лавлах, зөвлөгөө, мэдээлэл авах утас, хаяг: Халдварт өвчний лавлах 100, Аймаг, хотын түргэн тусламж 103, ЭСХАХ-ний Тандалтын нэгж 455388, Дараах цахим хуудаснуудад хандаж томуу, ханиад, шувууны томуу, шинэ коранавирусын талаарх мэдээлэл авч болно: Үүнд www.flu.mn; www.nccd.gov.mn; www.moh.mn; www.eruulmendinfo.mn; www.emch.mn; www.who.int; аймгуудын ЭМГ-ын вебсайтад хандаарай.

ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлтийн алба

Түлхүүр үг:ханиад томуу
Хуваалцах