Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд дэгдэлтийн хэмжээнд хүрчээ
Улсын хэмжээнд амбулаториор 200,034 хүн үйлчлүүлсний 21,117 нь ТТӨ буюу 10.6хувь-ийг эзэлж, 10,000 хүн амд 68.9 тохиолдол байгаа ба босго үзүүлэлтээс давж, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 82.9хувь нь 15, үүнээс 64.6хувь-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Архангай (16.5), Б
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд амбулаториор 200,034 хүн үйлчлүүлсний 21,117 нь ТТӨ буюу 10.6хувь-ийг эзэлж, 10,000 хүн амд 68.9 тохиолдол байгаа ба босго үзүүлэлтээс давж, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 82.9хувь нь 15, үүнээс 64.6хувь-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Архангай (16.5), Баян-Өлгий (10.6), Дорноговь (19.1), Дорнод (15.6), Дундговь (17.3), Завхан (10.6), Орхон (17.8), Өвөрхангай (13.9), Өмнөговь (12.1), Төв (18.1), Увс (12.7), Ховд (10.9) Хөвсгөл (10.7) аймгууд, Багануур (14.8), Сонгионхайрхан (10.6) дүүргүүдэд ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна.
Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 27.3хувь, Улаанбаатар хотын 8 дүүргийн дуудлагын дундаж 57.3хувь, аймгуудын дундаж 33.4хувь, ЯТТ-ийн дуудлагын 8.4хувь нь ТТӨ шалтгаантай байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 23.6хувь-ийг эзэлж, тэдгээрийн 80.5хувь-ийг 4 хүртэлх, үүнээс 35.6хувь нь 0-11 сартай хүүхэд байна.
9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 2019 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар нийт 1,391 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас АЗЦХХ нь 89.3хувь (1,243)-ийг эзэлж, нийт 339 ор нэмэлтээр дэлгэсэн ба хүүхдийн орны ачаалал 32.2хувь-иар нэмэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид ирүүлсэн нийт сорьцын (42,4хувь)-д томуугийн A(H1N1)pdm09, 4 (2,1хувь)-д A(H3N2) дэд хэвшинжийн вирүс тус тус илэрсэн байна.
Мөн хүн амын дунд АЗСВ, риновирүс, аденовирүс, короновирүс тус тус орчилд байна. Улсын хэмжээнд ТТӨ, АЗЦХХ-ын өвчлөл нэмэгдэн, оргил үедээ хүрч, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна. Сэргийлнэ үү!






















