Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ
Мэдээллийн алба

2026 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 356,669 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод хамралт 77.8 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд:
Сонгинохайрхан дүүрэг – 95.0%
Баянгол дүүрэг – 81.8%
Баянзүрх дүүрэг – 81.6%
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 62.3 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:
Архангай – 80.4%
Орхон – 79.5%
Ховд – 75.0%
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.
6 сар–1 нас: 90.2%
1–2 нас: 44,9%
3–6 нас: 85.2%
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.


















