Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн судалгаа хийнэ

Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол Улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн судалгаа хийнэ
Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн судалгаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол Улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдрөөс наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийхээр болжээ.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судласнаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны арга зүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм. Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагт Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.

Хуваалцах