Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоон мэдээ: Хаврын тариалалтын дэмжлэг

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийн мэдээллийг хүргэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тоон мэдээ: Хаврын тариалалтын дэмжлэг
Тоон мэдээ: Хаврын тариалалтын дэмжлэг. Зураг: МҮОНРТ

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийн мэдээллийг хүргэж байна-

1. Үрийн улаанбуудайн дэмжлэг олголт

№ Дэмжлэгийн нэр Төрөл Нэгж Дэмжлэгт хамрагдсан иргэн, ААН-ийн тоо Олгосон хэмжээ /тонн/ Дэмжлэгийн нийт дүн /₮/ Урьдчилгаа төлбөр /₮/ Үлдэгдэл дүн /₮/ 1 Үрийн улаанбуудайн Дотоод тонн 146 3522,66 3,2 тэрбум 986 сая 2.3 тэрбум Импорт тонн 148 6493,25 9,4 тэрбум 2,1 тэрбум 7,2 тэрбум Нийт дүн: 294 10015,91 12,7 тэрбум 3,1 тэрбум 9,5 тэрбум

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 294 иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 12,727,456,342 төгрөгийн үнэ бүхий 10015,91 тонн улаанбуудайн үрийг олгоод байна.

Дотоодын үрийн улаанбуудайн нөөцийн 62 хувь буюу 3522,66 тонн, импортын үрийн улаанбуудайн 71,4 хувь буюу 6493,25 тонныг дэмжлэгээр олгосон байна.

2. Шатахууны дэмжлэг олголт

№ Дэмжлэгийн нэр Дэмжлэгт хамрагдсан иргэн, ААН-ийн тоо Олгосон хэмжээ /литр/ Үнийн дүн 1 Шатахуун 76 158,365 321,869,450 Дүн: 76 158,365 321,869,450

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 76 иргэн, аж ахуй нэгжид 226,820,200 төгрөгийн үнэ бүхий 158,365 литр тариалалтын шатахууны дэмжлэг олголоо.

3. Бордооны дэмжлэг олголт

№ Дэмжлэг Дэмжлэгт хамрагдсан иргэн, ААН-ийн тоо Хэмжээ /кг/л/ Үнийн дүн /₮/ 1 Бордоо 27 13460 58,226,000 Дүн: 27 13460 58,226,000

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 27 иргэн, аж ахуй нэгжид 13,460 кг/л бордооны дэмжлэг олголоо.

4. Техник тоног төхөөрөмжийн дэмжлэг олголт

№ Дэмжлэг Төрөл Тоо хэмжээ /м/ Тоо хэмжээ /ш/ Үнийн дүн 1 Усалгааны төхөөрөмж 200мм хоолой 2130 76,680,000₮ 2 250мм хоолой 9148 510,458,400₮ 3 300мм бороожуулагч 1 41,050,000₮ 4 100га услалтын систем 4 589,499,000₮ 5 125га услалтын систем 10 1,700,052,000₮ 6 75га услалтын систем 3 313,539,000₮ 7 Чиргүүл дүүжин машин Бууц цацагч 2 41,510,000₮ 8 Чиргүүл 8 4,634,400₮ 9 Чиргүүл 1 10348,7 доллар 10 Борной 6 79,816 евро 11 Бусад Тэжээл хураагч 1 6987 евро 12 Гар үрлэгч 32 4,783,088₮ 13 Хүнсний мотоблок 1 3,518,953₮ 14 Төмсний мотоблок 4 20,937,450₮ 15 Мотоблок 1 900,000₮ 16 Цаг уурын бичил станц 1 1,179,154₮ 17 Хүлэмж 32мкв 6 10,098,000₮ 18 120мкв 32 53,856,000₮

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 3.3 тэрбум төгрөг, 86.8 мянган евро, 10.3 мянган долларын үнэ бүхий 81 төрлийн техник тоног төхөөрөмж, 2 төрлийн 11278 метр хуванцар хоолой, 2 төрлийн 38 ширхэг хүлэмжийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Хуваалцах