“Top line” хамтлаг дөрөв дэх бүтээлээ цацлаа
“Зүрх татсан хайр” дууны үг, аяыг Б.Баярбилэг туурвисан аж
Мэдээллийн алба

Өвөр Монголын “Top line” хамтлаг дөрөв дэх уран бүтээлээ гаргажээ. Тэд анх Монголын “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос сайшаал хүртсэн.
Түүнчлэн тэднийг анхны уран бүтээлээ цацсаны дараа Өвөр Монголын Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулсан юм. “Top line” хамтлаг эхний дууныхаа клипийг Монголд хийсэн бол дараагийн “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийсэн. Түүнчлэн тус хамтлагийн гурав дахь бүтээл “Хязгааргүй” дууны хөгжмийг Г.Цэрэн, шүлгийг П.Нарангэрэл нар бичжээ.
Харин дөрөв дэх бүтээл буюу “Зүрх татсан хайр” дууны үг, аяыг Б.Баярбилэг туурвисан аж.


















