Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

“Торгоны зам” олон улсын авто ралли Монголын нутгаар үргэлжилж байна

Тэмцээнд зургаан улсын тамирчид, 110 гаруй техниктэй уралдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Торгоны зам” олон улсын авто ралли Монголын нутгаар үргэлжилж байна
“Торгоны зам” олон улсын авто ралли Монголын нутгаар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Торгоны зам” авто ралли энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхлэн баруун Монголын нутгаар дамжин 10 дахь өдрийн гараагаа өчигдөр Өвөрхангай аймгаас эхэлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сумаар уралдан, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт бариа хийлээ.

Тэмцээнд зургаан улсын тамирчид, 110 гаруй техниктэй уралдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож байгаа юм.

Тус уралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын 15-ны 06:00 цагт Сайнцагаан сумаас эхэлж, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумын нутгаар уралдаж, Төв аймгийн Зуунмод суманд бариа хийснээр өндөрлөнө гэж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах