Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Торгууд ван” уран сайхны кино урд хөршид нээлтээ хийжээ

Монголын болон Өвөр Монголын өөртөө засах орны дэлгэцийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Торгууд ван” түүхэн уран сайхны кинонд БНХАУ-ын Соёлын газраас зөвшөөрөл олгожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Торгууд ван” уран сайхны кино урд хөршид нээлтээ хийжээ
“Торгууд ван” уран сайхны кино урд хөршид нээлтээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Монголын болон Өвөр Монголын өөртөө засах орны дэлгэцийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Торгууд ван” түүхэн уран сайхны кинонд БНХАУ-ын Соёлын газраас зөвшөөрөл олгожээ.

2016 онд зураг авалт нь дууссан тус бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүр Лхаваанжавын дүрийг УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх амилуулсан. Мөн тус бүтээлд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Өнөржаргал, О.Долгор, ӨМӨЗО-ы дуучин, жүжигчин Д.Халин нарын уран бүтээлч тогложээ.

Тус бүтээл энэ сарын 9-нд урд хөршид нээлтээ хийсэн юм.

Хуваалцах