Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Торгуулийн мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр илгээдэг боллоо

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Торгуулийн мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр илгээдэг боллоо
Торгуулийн мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр илгээдэг боллоо. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Лавлах утас: 70111618, 70111642

Хуваалцах