Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Торонто улирлын оргил амжилтаа үзүүллээ

Торонто өрсөлдөгчөө өнөөдөр 7:1-ийн харьцаатай хожжээ. Тэд 7 гоол оруулсан нь энэ улирал нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан үзүүлэлт болсон юм.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Торонто улирлын оргил амжилтаа үзүүллээ
Торонто улирлын оргил амжилтаа үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Зуун жилийн түүхтэй үндэсний хоккейн лигт 100 дахь жилдээ тоглож байгаа дорнод бүсийн шилдэг багуудын нэг алдарт “Торонто Мэйпл Лифс” энэ өдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Айлендерс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Канад улсын Онтарио мужийн Торонто хотноо болсон энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгч багаа бүх талаараа илүүрхэн тоглож, 7:1-ийн харьцаатай хожжээ. Энэ өдөр тэд 7 гоол оруулсан нь энэ улирал нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан үзүүлэлт болсон. Торонтогийн хоккейчдоос 2017 оны NHL-ийн драфтын тэргүүн сонголт, 19 натсай Остон Мэттьюс 2 гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн байна. Тэрээр энэ улирал 27 гоол оруулж, 19 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ Мэттьюс лигийн бүх тамирчдыг 30 гоол оруулсан амжилтаараа тэргүүлж байгаа Сидней Кросбигоос ердөө 3 гоолоор хоцорч байгаа юм. Мөн лигт эхний жилдээ тогглож байгаа түх хоккейчдыг амжилтаараа тэргүүлж байна. Торонтогийн шилдэг хаалгач Фредерик Андерсен ҮХЛ-ийн 100 дахь хожлоо авсан нь энэ тоглолтын онцлох үйл явдал байлаа. 5 дахь жилдээ лигт тонлож байгаа Фредерик Андерсен энэ өдөр “Айлендарс”-аас ирсэн нийт 34 цохилтыг амжилттай хааж, багийнхаа хожилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин “Айлендерс”-ийн хувьд шинэ дасгалжуулагч Доуг Уэйтийн удирдлага дор сүүлийн 14 тоглолтоос ердөө 10 оноо авсан нь хүснэгтийн байр эхрах гол шалтгаан болж байна. Тэд одоогоор 60 оноо авсан амижлтаар дорнод бүсийн 10-р байр бичигдэж байгаа бол “Торонто Мэйпл Лифс” тэднээс 3 онооны илүүтэй энэ бүсийн 8-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах