Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тоттенхэм” 3:1 “Боруссия Дортмунд”

Английн шилдэг багуудын нэг “Тоттенхэм Хотспур” эхний тоглолтоо ХБНГУ-ын алдарт “Боруссия Дортмунд” клубтэй хийсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоттенхэм” 3:1 “Боруссия Дортмунд”
“Тоттенхэм” 3:1 “Боруссия Дортмунд”. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “H” хэсэгт багтсан Английн шилдэг багуудын нэг “Тоттенхэм Хотспур” эхний тоглолтоо ХБНГУ-ын алдарт “Боруссия Дортмунд” клубтэй хийсэн байна. Английн нийслэл Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод талбайн эзэд 3:1-ээр хожиход Английн “Премьер лиг”-ийн сүүлийн 2 улирлын мэргэн бууч, Английн шигшээ багийн довтлогч Харри Эдвард Кейн 2 гоол оруулжээ.

Ингэснээр "Спөрсүүд" анх удаа "Хар шарууд"-ыг Европын тавцанд хийсэн тоглолтдоо хожиж байгаа юм. Мөн Английн баг албан ёсны тэмцээний xүрээнд өөрсдийн Уэмбли цэнгэлдэxэд энэ улирлын анxны xожлоо байгууллаа. Харри Кейн 9 сар гараад 2 долоо xоногийн xугацаанд 6 гоолыг оруулаад байна /8-р сард албан ёцны тэмцээнд нэг ч гоол оруулаагүй байсан/. Мөн Англи залуу аваргуудын лигийн сүүлийн 4 тоглолтондоо 4 гоолыг оруулаад байна.

“Тоттенхэм” Англи – “Боруссия Дортмунд” Герман 3:1 (2:1, 1:0)

Гоол: 1:0 – 4 Сон Хын Мин, 1:1 – 11 Ярмоленко, 2:1 – 15 Кейн, 3:1 – 60 Кейн.
“Тоттенхэм” – Льорис, Орье, Алдервейрелд, Санчес, Вертонген, Дэвис, Эриксен, Дембеле, Дайер, Сон Хын Мин (Сиссоко, 83), Кейн (Льоренте, 87).
“Боруссия Дортмунд” – Бюрки, Пишчек, Папастатопулос, Топрак (Загаду, 80), Толян, Дауд (Кастро, 72), Шахин, Кагава (Гетце, 66), Ярмоленко, Обамеянг, Пулишич.
Шар хуудас: Дайер (36), Вертонген (58), Толян (88), Кастро (90).
Улаан хуудас: Вертонген (90).

Хуваалцах