Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ

Тус тоглолтын салхийг 39 минутад Нью Каслаас Шер гоолдож багаа тэргүүллийг авчирсан ч 43 минутад Сон Хын Мин дамжуулалтаар Дэвис тэнцээний гоолыг оруулсан бол 48 минутад Кейн дамжуулалтаар Доэрти багтаа тэргүүллийг авчирчээ. Улмаар 54 минутад Сон Хын Мин тэргүүллээ баталгаажуулсан бол 63 минутад Эме

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ
Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ. Зураг: МҮОНРТ

Английн прьемер лигийн 31-р тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ. Улмаар Тоттенхэм 54 оноотой болж хүснэгтийн 4р байрт байгаа бол Нью Касл 31 оноотойгоор хүснэгтийн 15-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг 39 минутад Нью Каслаас Шер гоолдож багаа тэргүүллийг авчирсан ч 43 минутад Сон Хын Мин дамжуулалтаар Дэвис тэнцээний гоолыг оруулсан бол 48 минутад Кейн дамжуулалтаар Доэрти багтаа тэргүүллийг авчирчээ. Улмаар 54 минутад Сон Хын Мин тэргүүллээ баталгаажуулсан бол 63 минутад Эмерсон тоглолтыг эцсийн гоолыг 83 минутад Бергвейн оруулжээ.

Английн прьемер лигийн 31-р тойргийн тоглолтын үр дүн

Ливерпүүл 2:0 Уотфорд

Бернли 0:2 Манчестер Сити

Челси 1:4 Брентфорд

Лидс 1:1 Саутгемптон

Вулверхэмптон 2:1 Астон Вилла

Брайтон 0:0 Норвич

Манчестер Юнайтед 1:1 Лестер

Вест Хэм 2:1 Эвертон

Тоттенхэм 5:1 Ньюкасл

Кристал Пэлас –:– Арсенал

Хуваалцах