Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Toyota Crown”-ийг 100 ам.доллараас эхэлж дуудлагаар худалдана

Шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Toyota Crown”-ийг 100 ам.доллараас эхэлж дуудлагаар худалдана
“Toyota Crown”-ийг 100 ам.доллараас эхэлж дуудлагаар худалдана. Зураг: МҮОНРТ

Монголын шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд “Наадам” центрт болно. Шоунд Монгол Улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоциклийг оролцуулах аж. Тус арга хэмжээ нь бямба гарагт 10.00-18.00, ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.

Шоуны үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар юм. Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах