Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгий нуурын эрэгт эхэлнэ. Тус тэмцээн нь Монгол оронд шинээр хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгий нуурын эрэгт эхэлнэ. Тус тэмцээн нь Монгол оронд шинээр хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта Палембанг-2018” Азийн зуны спортын 18-р наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангиллаар болно. Мөн энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн тэмцээн юм. Аваргууд ирэх ням гарагт тодорно.

Хуваалцах