Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Triple X HIT awards” ирэх сарын 12-нд болно

Монголын хип хоп урлагийн түүхэнд 2004 онд анх удаа "Hit awards" зохион байгуулагдаж 10 номинацид ялагчдыг тодруулж байсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Triple X HIT awards” ирэх сарын 12-нд болно
“Triple X HIT awards” ирэх сарын 12-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын хип хоп урлагийн түүхэнд 2004 онд анх удаа "Hit awards" зохион байгуулагдаж 10 номинацид ялагчдыг тодруулж байсан. Тэгвэл 20 жилийн дараа “Triple X HIT awards” нэртэйгээр шинэ уур амьсгал, шинэ хэв маягаар дахин зохион байгуулж нийт 14 номинацид шилдгийг тодруулахаар болжээ.

Тодруулбал, -Best Male R&B artist

-Best Male Hip Hop artist

-Best Female R&B| Hip Hop artist

-Music video of the year

-Song of the year

-Best Music Producer of the year

-Label/ Crew of the year

-Best Album of the year

-Best Collaboration

-Rising Star of the year

-Shocking Star of the year

-Underrated Artist of the year

-Video Director of the year

-Triple X Hit Awards төрөлд шилдгүүд тодрох юм байна.

Түүнчлэн уран бүтээлчдийн бүртгэлийг triplexhitawards@gmail.com хаягаар мөн Triple X HIT awards фэйсбүүк хуудсаар хүлээн авах аж.

“Triple X HIT awards” шагнал гардуулах ёслол ирэх 2 дугаар сарын 12-нд “Steppe arena”-д 16:00 цагт болох бөгөөд уг ёслолд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хугацаанд цацагдсан уран бүтээл өрсөлдөх юм байна.

Хуваалцах