Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тристан Изолда хоёрын агуу хайрын түүх

МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын нэгнээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тристан Изолда хоёрын агуу хайрын түүх
Тристан Изолда хоёрын агуу хайрын түүх. Зураг: МҮОНРТ

МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын нэгнээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй сонирхолтой нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт /12 дугаар сарын 5/ алдарт “Тристан Изольда хоёр”-ыг танилцуулах болно.

Тристан Изольда хоёр

Энэ удаа кино багийнхан Испанийн Коста Брава дахь Кадакес руу явжээ. Тристан Изолда хоёрын бие биедээ өгсөн, үхлээс ч хүчтэй, агуу хайр дурлалын түүхийг тэд тэнд сонсохоор явж байна. Энд Рамон Жанер дарвуулт завин дээр Шведийн сопрано дуучин Айрин Теоринтой ярилцаж, хэсэг нөхөдтэйгээ дуурийн гол утга санааны тухай хүүрнэлдэж, басхүү Салвадор Далигийн дурлалт бүсгүй Гала-даа бэлэглэсэн Порт Лигат дахь цайзыг та бидэнд үзүүлэх юм. Энэ бүхэн Ричард Вагнерын Матилда хэмээх бүсгүйтэй учирснаас үүдэн бичигдсэн гайхамшигт бүтээл “Тристан Изольда 2”-оор чимэглэсэн адал явдал байх болно. Мөн яг л энэ домгийн гол дүрүүд шиг гайхамшигт хайртай учирсан энгийн хүмүүс бидэнтэй бодлоо хуваалцаж, хайр сэтгэл үхлээс хүчтэй эсэхд өөр өөрийн хариултыг өгсөн билээ.

Хуваалцах