Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал хойшлов

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулаад байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал хойшлов
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал хойшлов. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулаад байсан.

Хэрэгтэй аймгийн прокурор биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлэн холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан байна. 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу хяналтын харьяаллыг дүүргийн нэгдүгээр прокурорын газарт тогтоон шалган, шүүх хурлын товыг зарласан.

Шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд болох байсан хэдий ч шүүхийн шинжээч, өмгөөлөгч нар ирээгүй гэсэн шалтгаанаар түр хойшиллоо. Шүүх хуралд оролцохоор “Шинэ үе” продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн бөгөөд уг хэргийн тухайд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзав.

Түлхүүр үг:Ц.АлдармааД.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
Хуваалцах