Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний титэм хүртжээ

"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний титэм хүртжээ
Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний титэм хүртжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг Улсад болсон "Miss Asia-2018" тэмцээнээс жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа ялагчийн титэм зүүжээ.

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.

Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорчээ.

Хуваалцах