Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ц.Баасандорж: Ч.Гансүх зөвлөхийн бие маш хүнд байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Ч.Гансүхийн биеийн байдал хүнд байна гэж өмгөөлөгч нь мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Баасандорж: Ч.Гансүх зөвлөхийн бие маш хүнд байна
Ц.Баасандорж: Ч.Гансүх зөвлөхийн бие маш хүнд байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Ч.Гансүхийн биеийн байдал хүнд байна гэж өмгөөлөгч нь мэдээллээ. АТГ-аас өнгөрсөн онд Ч.Гансүх нарын 10 хүнийг “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татсан. Улмаар Ч.Гансүх нарын 6 хүнийг цагдан хорьсон юм.

Энэ хэргийг шалгах явцад гурван хүнийг гэм буруутайд тооцон үргэлжлүүлэн хорьж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тэднийг батлан даалтад гаргасан. Ч.Гансүхийн хувьд эмнэлгийн тусламж авч чадалгүй удаан хугацаагаар хоригдсон тул эрүүл мэндээрээ хохироод байна гэж түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэлж байна.

Хуваалцах