Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Ц.Балжинням Кыргызстаны Шаршенбековт ялагдлаа

Кыргызстаны бөх хагас шигшээд Казахстаны Юрнер Фидахметовыг ялбал манай бөх үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Балжинням Кыргызстаны Шаршенбековт ялагдлаа
Ц.Балжинням Кыргызстаны Шаршенбековт ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Дөнгөж сая 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням 1/4 шигшээд Кыргызстаны “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны Жоламан Шаршенбековт оноогоор цэвэр ялагдав.

Кыргызстаны бөх хагас шигшээд Казахстаны Юрнер Фидахметовыг ялбал манай бөх үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах