Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Батчулуун Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхилоо

Эхний шатны нийт 64 хосын тоглолтоос 22 нь тай-брект хүрч шийдэгдсэн бөгөөд эдгээрийн нэг нь манай улсын Их мастер Ц.Батчулуун-Английн Их Мастер Майкл Адамс нарын тоглолт байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Батчулуун Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхилоо
Ц.Батчулуун Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхилоо. Зураг: МҮОНРТ

Гүржийн Тбилиси хотод болж байгаа Дэлхийн шатрын цомын аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөлөө.

Эхний хоёр тоглолтод тэнцсэн тамирчдын хооронд шийдвэрлэх гурав дахь тоглолт болсон байна.

Эхний шатны нийт 64 хосын тоглолтоос 22 нь тай-брект хүрч шийдэгдсэн бөгөөд эдгээрийн нэг нь манай улсын Их мастер Ц.Батчулуун-Английн Их Мастер Майкл Адамс нарын тоглолт байсан юм.

Харамсалтай нь уг шийдвэрлэх тоглолтод манай тамирчин хожигдсоноор Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхисон байна.

Монголын Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулууны хувьд өнгөрсөн зун Хятадын Чэнду хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлсэнээр Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Хуваалцах