Ц.Баярхүү Ази тивийн аварга боллоо
Тодруулбал тэрбээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж мөн алтан медаль хүртсэн байна.
Мэдээллийн алба

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-нд болж, М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Тодруулбал тэрбээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж мөн алтан медаль хүртсэн байна.
Уг тэмцээнд манай улсаас 12 тамирчин өрсөлдсон юм.


















