Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Чулуунбатын бие даасан зургаа дахь тоглолт нөгөөдөр болно

Энэ нь түүний хувьд бие даасан зургаа дахь тоглолт нь юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Чулуунбатын бие даасан зургаа дахь тоглолт нөгөөдөр болно
Ц.Чулуунбатын бие даасан зургаа дахь тоглолт нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

“Харанга” хамтлагийн аргил гитарчин, “Up Music” продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат нөгөөдөр "Friday night with Chuka” амьд тоглолтоо хийх гэж байна.

Энэ нь түүний хувьд бие даасан зургаа дахь тоглолт нь юм. Тодруулбал анх 1994 онд “Үгүйлэн санана”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд “Амьдралын бэлэг”, 2017 онд "Best of Chuka 45" тоглолтыг тус бүр хийсэн.

“White Rock Center”-т болох дээрх тоглолтод Ц.Чулуунбат хит дуунуудаараа фэнүүддээ бэлэг барина. Мөн “Харанга” хамтлагийнхан ая дуугаа өргөх аж.

Хуваалцах