Ц.Энгүүн шагналаа гардлаа
Ялагч Ц.Энгүүнд дэлхийд алдартай “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрх, “Моннис Моторс”-ынхон “Nissan Qashqai” маркийн автомашин гардуулав.
Мэдээллийн алба

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “The voice Mongolia” нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор Ц.Энгүүн шалгарсан билээ. Тэрбээр өчигдөр шагналаа гардсан юм.
Ялагч Ц.Энгүүнд дэлхийд алдартай “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрх, “Моннис Моторс”-ынхон “Nissan Qashqai” маркийн автомашин гардуулав.
Тэрбээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулсан. Түүний энэ үзүүлбэр тус шоуны үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүдэд багтжээ.


















