Ц.Эрдэнэбатын бүтээлүүд JSFest competition уралдааны тэргүүн байрт шалгарлаа
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш Ц.Эрдэнэбатын "Нэгдүгээр симфони", "Ятга найрал хөгжмийн II концерт" тэргүүн байр хүртсэн байна.
Мэдээллийн алба

Финландын хөгжмийн зохиолч Ян Сибелиусын нэрэмжит 10 дахь удаагийн JSFest competition уралдаан өнгөрсөн сард боллоо. Тус уралдаанд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш Ц.Эрдэнэбатын "Нэгдүгээр симфони", "Ятга найрал хөгжмийн II концерт" тэргүүн байр хүртсэн байна.
Энэхүү уралдаан нь хөгжмийн сургуулийн сурагч, оюутан, багш, мэргэжлийн гэсэн ангилалд гоцлол, цөөхүүл, найрал, дуулаачийн бүтээл, компьютер хөгжим гэсэн төрлөөр явагддаг бөгөөд ийн багш нарын ангилалд сүүлийн гурван жил Монгол Улсын оролцогч тэргүүллээ.
Эргэн сануулахад, уг ангилалд Монгол Улсаас 2020 онд Х.Алтангэрэл, 2021 онд Ш.Өлзийбаяр тэргүүн байр эзэлжээ.


















