Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Магалжав МҮБХ-ны дэд тэргүүнээр сонгогдлоо

VIII “Их эе”-ээр МҮБХ-ны тэргүүнийг орон тооны бус байхаар тогтож, дэд тэргүүн гэх албан тушаалыг халж, гүйцэтгэх захирал болгон өөрчилсөн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Магалжав МҮБХ-ны дэд тэргүүнээр сонгогдлоо
Ц.Магалжав МҮБХ-ны дэд тэргүүнээр сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ны VIII “Их эе”-ээр байгуулагдсан цэцдийн зөвлөл өнөөдөр хуралдаж, дэд тэргүүнээр Монгол Улсын заан Ц.Магалжавыг сонголоо. Хуралдааны явцад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нэр дэвшигдсэн ч тэрбээр нэрээ татсанаар Ц.Магалжав өрсөлдөгчгүйгээр сонгогдсон юм.

Ингэснээр сард 950 мянган төгрөгийн цалин авч, үндэсний бөхийн холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, бүтэц бүрэлдэхүүнийг удирдах үүрэг хүлээж байна.

Түүнчлэн цэцдийн зөвлөлийн тэргүүний албыг Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр хашихаар болов.

Цэцдийн зөвлөл үргэлжлүүлэн гүйцэтгэх захиралыг сонгож, барилдааны дүрэм, зодог шуудгийн нэгдсэн стандарт, улс, аймаг, сумын наадмыг нэг өдөр зохион байгуулах эсэх талаар хэлэлцэж байна.

Хуваалцах