Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Мөнхбаатар: Хог, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх захирамж гарсан

Ил задгай хог хаяхгүй байх, нус, цэрээ хаяхгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаатар: Хог, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх захирамж гарсан
Ц.Мөнхбаатар: Хог, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх захирамж гарсан. Зураг: МҮОНРТ

Ил задгай хог хаяхгүй байх, нус, цэрээ хаяхгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж байгаа юм. Гэвч эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчдын шаардлагыг үл хүндэтгэх явдал гарч байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Мөн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа алба хаагчидтай маргалдаж, ажилд нь хүндрэл учруулах тохиолдол гарсан байна. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүй бол энэ мэтээр алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Хуваалцах