Ц.Мөнхзул мөнгөн медалын болзол хангав
Тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул өрсөлдөж мөнгөн медалын болзол хангав.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират Улсын Эль Эйн хотод буудлагын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж буй.
Тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул өрсөлдөж мөнгөн медалын болзол хангав.
Нийт 18 тамирчин уг дасгалд өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 580 оноогоор финалд шалгаран, 31 оноо авч, мөнгөн медаль хүртсэн юм.
Швейцарын буудагч “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Хайди Гербер Диетхелм түрүүлж, Болгарын алдарт буудагч олимпийн хошой аварга Мария Гроздева хүрэл медаль зүүлээ.
Тэмцээн зөвхөн эмэгтэй дасгалаар энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.


















